Comment.mn

Халуухан С.Төгсийн хагас нүцгэн зургууд экс амрагуудыг нь алмайруулав

Үзэл бодлынхоо төлөө тууштай тэмцдэг ээжийнхээ залуу насандаа үргэлжлүүлж чадаагүй загварын карьерыг нь амжилттай авч яваа бүсгүй бол С.Төгс. Гадаадын томоохон агентлагуудад өндөр үнээр загвар өмсч байсан модель бүсгүй маань эх орондоо ирээд амрагийн паян, адал явдлаар дүүрэн будилаантай загварын ертөнцийг хачирхаж байсан нь нууц биш. Гэвч төд удалгүй өөрөө түүндээ уусч, загвар өмсөгч С.Эрдэнэцогттой хамтран амьдарч хөөрхөн охин төрүүлээд салцгаасан.

Экс нөхрийнх нь амраглал хэвлэлээр цацагдахтай зэрэгцээд С.Төгс ч мөчөөгөө өгөлгүй, өөрөөсөө дүүмэд загвар өмсөгч Ч.Билүүдэйг сонгож амжсан. Харамсалтай нь, хартай нөхрийг нь үл тоож халуухан бүсгүйн өвөрт жаргасан түүний амраглал удаан үргэлжлээгүй.

Юутай ч, загварын залуусаас “Тун ч халуухан бүсгүй” гэх үнэлгээг аваад байгаа модель С.Төгс сүүлийн үед хагас нүцгэн зураг авахуулах хоббитой болсон сурагтай. Дотуур хувцасны сурталчилгаанд тоглосон түүний халуухан зургууд олныг алмайруулаад удаагүй байхад тэрбээр дахин “нүцгэлжээ”. Эрч хүчтэй, бас ч гэж хачин тачаангуй бүсгүйд хаягдаж хоцорсон экс амрагууд нь энэ бүхнийг үзээд битүүхэндээ харамссан гэнэ шүү.

Б.Содон

PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.