Comment.mn

Ч.Сайханбилэг “Жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн тэтгэмжийг″ хасч, мөнгө хэмнэхээр боллоо

a8817cd1420c0bf7original1.jpg.300x0_q85_crop_upscaleЕрөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 төсөвт тодотгол хийж бүсээ чангалахаас аргагүй болсноо зарласан билээ. Төсөвт тодотгол хийх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Төсвийн орлого 905.6 тэрбумаар тасрах төлөвтэй байгаа учир зардал, хөрөнгө оруулалтыг энэ хэмжээгээр хасчээ. Тодруулж хэлбэл, олон халамж тэтгэмжийг хумьж, төсвийн ажилчдын орон тоог 15 хувиар бууруулж, олон сангуудыг нэгтгэж, заримыг нь татан буулгахаар төсөлд тусгажээ. Тэр дундаас хамгийн анхаарал татсан нэг асуудал байна.  Жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн ээжүүддээ олгодог тэтгэмжийг хасахаар санал орууллаа. Монголын төр ингэтлээ хоосорлоо гэж үү. Арай чамай 3 сая дахь иргэнээ хүлээж авах гэж баярлаж байхад төрөлтийг бодлогоор дэмжих байтугай эхчүүдэд олгодог тэтгэмжүүдийг танах нь. Яаж ч ядарлаа эхчүүдээсээ мөнгө харамлаж болохгүй. Манайх шиг цөөн хүн амтай улс аль болох төрөлтийг дэмжиж, олуулаа болох хөшүүргийг төр хар хайрцагныхаа бодлогоор зохицуулах үүрэгтэй. Тэтгэмжээ авч хүүхдээ бүтэн жил асардаг хөг нь өнгөрч, Ардчиллынхны олуулаа хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн  амлалт нь замхарах нь дээ. Дарга даамлуудынхаа тоог нэмж, олон дэд сайд томилж намууд “бялуугаа” хуваахад бишгүй их зардал гарч байгаа. Энэ  мөнгөөрөө эхчүүддээ олгодог тэтгэмжийг хасалгүй өгчих боломж байгаа.

2015 оны төсөвт тодотгол хийх хуулийн төсөлд  ингэж  тусгасан байна. Одоогийн хуулийн хүрээнд нийгмийн даатгалтай эхчүүд нийгмийн даатгалын сангаас төрөхийн өмнөх 2 сар, төрсний дараах 2 сар буюу нийт 4 сарын хугацаанд сүүлийн 12 сард авсан дундаж цалингийн 70-100 хувьтай тэнцэх
тэтгэмжийг буюу дунджаар 1,071.0 мянган төгрөгийг олгодог. Мөн дээрээс нь халамжийн сангаас
жирэмсний 5 сараас эхлэн нийт 12 сарын хугацаанд сар бүр 40 мянган төгрөг  олгодог. Харин Нийгмийн даатгалын санд хамрагдаагүй эхчүүдийн хувьд зөвхөн халамжийн сангаас жирэмсний 5 сараас эхлэн
нийт 12 сард нийт 480 мянган төгрөг авч байгаа.

Гэтэл Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл
хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн 7 сарын хугацаанд олгодог болохоор тооцлоо гэж тусгажээ. Тэгэхээр жирэмсний 5 сартайгаас тэтгэмж авахаа болино .  Төрсөн сараас эхлэн 7 сарын турш л олгоно гэсэн үг. Жирэмсэн, хөхүүл эхчүүд бүтэн жилийн турш сар бүр 40 мянган төгрөгийн тэтгэмж авахгүй ердөө 7 сар авах нь. Бас жирэмсэн байхдаа энэ тэтгэмжинд хамрагдахгүй болох юм байна.

www.times.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.