Comment.mn

Ш.Түвдэндорж хэн ч биш болов

“Түнтүү” хочит Ш.Түвдэндорж МоАХ-ын дэд даргын албан ту­шаалаасаа огцорч, даргынхаа тайл­сан давхар дээлийг газар унагалгүй шүүрч аван өмссөнийхөө горыг амсав. Ердөө хоёр, гуравхан сарын настай ХХАА-ын сайдын албыг хаш­сан тэрбээр Монголын түүхэн дэх хамгийн богино хугацаанд сайдын суудалд суусан нэгнээр тодров.

УИХ-д жагсаалтаар орж ирсэн тэрбээр ямар ч үнээр хамаагүй сайд болчих юмсан гэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд МоАХ-ноос жийг­дэхэд хүрчээ. Урьд өмнө Батлан хамгаалахын сайд байсан хүн ийнхүү юм үзээгүй нэгэн шиг царайлж, Х.Баттулгатай муудалцан байж түүний оронд сайдын сэнтийд заларсан нь МоАХ-г хэр зэрэг эв нэгдэлгүй байгууллага болохыг харуулав.

Мэдээж хэрэг, тус холбоонд ард­чиллын партизанууд олноор хамрагддаг хэдий ч Ш.Түвдэндорж мэтийн “жижиг гарууд” хаа сайгүй байдаг билээ. Харин ч түүнийг МоАХ-ын дэд даргын суудлаас хөөн зайлуулснаар МоАХ бага ч атугай цэвэршиж байгаад хуучны партизанууд нь сэтгэл өндөр байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.