Comment.mn

Багш шавийн гэрээ байгуулж, эх баригч, сувилагчдын залгамж халааг бэлтгэх ажлыг эхлүүлж байна

Багш шавийн гэрээ байгуулж, эх баригч, сувилагчдын залгамж халааг бэлтгэх ажлыг эхлүүлж байна

Нийслэлийн “Өргөө” амаржих газарт олон жил ажилласан эх барих, сувилахуйн чиглэлээр мэргэшсэн эх баригч, сувилагч нар залуу ажилтнуудаа ажлын байран дээр дадлагажуулахаар хоёр талаас гэрээ байгуулав.

Ийнхүү 11 сургагч багш, 15 дадлагажигч шавь нар “Шавилан суралцах гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Тус арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Д.Атармаа, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, НЭМГ-ын орлогч дарга Б.Ганбат, Өргөө амаржих газрын дарга Д.Энхбаяр нарын холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирсэн.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба 2015 оны ажлын анхны өдөр “Багш шавийн гэрээнд гарын үсэг зурах” ёслолын үйл ажиллагаанд оролцож буйг онцлон хэлээд, тус ажлыг цаашдаа улам өргөжин тэлэхийг онцолсон юм. Түүнчлэн ажлын байранд дадлагажуулан, төрөлжсөн нарийн мэргэжлийн суурь ур чадвар, мэдлэг, хандлагыг эзэмшүүлэх, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэж хөгжүүлэх, тасралтгүй сургах, эх барих, сувилахуйн тусламж үйлчилгээг найдвартай, аюулгүй үзүүлэх, багаар ажиллахад суралцах, ажлын байрны онцлог үйл ажиллагааг таньж ойлгоход туслах, чиглүүлэх зорилго бүхий тус үйл ажиллагааг хэрэгжүүлж буй Өргөө амаржих газрын удирдлага хамт олонд баяр хүргэж, амжилт хүссэн юм.

2014 онд Өргөө амаржих газар нь 16 мянга гаруй нярайг эх барьж авчээ.
Эх сурвалж http://www.info.mn
Багш шавийн гэрээ байгуулж, эх баригч, сувилагчдын залгамж халааг бэлтгэх ажлыг эхлүүлж байна

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.