Comment.mn

Ц.Алдармаагийн ял дээд тал нь 3 жил болж хөнгөрнө

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа батлан даалтад гараад сарын хугацаа өнгөрч байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Ц.Алдармаагийн хэргийг нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм. Харин мөрдөн байцаалтын явцад Ц.Алдармаагийн хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гарсан байна. Тодруулбал, Ц.Алдармаа нь Д.Оюунтуулын биед хүнд биш хүндэвтэр гэмтэл учруулсан гэж гарчээ. Ингэснээр Ц.Алдармаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйл анги, 98 болж өөрчлөгдөх юм байна. Тус зүйл ангид бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Тэгэхээр Ц.Алдармаад оноосон 7 жил 10 хоногийг хорих ял торгуулийн ял, эсвэл албадан ажил хийлгэх, ял оноолоо гэхэд дээд тал нь 3 жилийн хорих ял болж хөнгөрөх боломжтой юм байна. Цаашлаад энэхүү зүйл заалт нь “тэнсэн”-д хамрагддаг учир Ц.Алдармаа эрх чөлөөтэй болох боломж бүрдэх юм байна.

“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун буцалсан ус цацаж гэмтээсэн юм.

Харин Д.Оюунтуул өдгөө БНСУ-д эмчлүүлж байна.

Эх сурвалж: Zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.