Найз бүсгүйгээ зодож хөнөөсөн Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр буюу 1.5-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд боллоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутганшүүсэн юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-т заасан бусдыг санаатай алсан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган гурван жилийн хорих ял оноолоо. Г.Алтанхүүгийн өнгөрсөн хугацаанд хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцох юм. Ингэснээр Г.Алтанхүү 2 жил хоригдоод суллагдахаар болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн