МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар МҮОНРТ-ийн захирлаар Ц.Оюундарийг томилох шийдвэр гаргажээ. Ц.Оюундарийг хуралдаанд оролцсон гишүүд бүгд дэмжжээ. Тэрээр МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшихийн тулд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм. Түүнчлэн үүнтэй зэрэгцээд АН-ын шинэ генсекийн суудлын уралдаан эхлээд байгаа аж.
Д.Анар
Эх сурвалж:www.unen.mn