Эх сурвалж http://www.info.mn
Бодибилдинг фитнессийн спортыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, бодибилдинг фитнессийн спортоор дамжуулж олон нийтийн эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалын төлөө нийгэмд уриалах, шинэ залуу тамирчдаа дэмжих тэднийг ирээдүйн шилдэг тамирчин болох үүд хаалгыг нээх зорилгоор “SHINOBU CUP-2015” бодибилдинг фитнессийн нээлттэй тэмцээнийг энэ сарын 1-17-нд зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнийг “SHINOBU FIGHTING FITNESS” клуб санаачлан Монголын залуучуудын холбоо, Монголын Бодибилдинг фитнессийн холбоо хамтран зохион байгуулж байгаа аж. “SHINOBU CUP-2015” тэмцээн нь бодибилдингийн УАШТ-ий медальтай, медальгүй тамирчид, модель гэсэн гурван ангиллаар явагдах бөгөөд тэмцээний шүүлтийг Дэлхийн Бодибилдинг фитнессийн холбоо”/WBPF/, Азийн Бодибилдинг фитнессийн холбоо “/ABBF/, “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” /MBFF/-ны шүүгч нар шүүн явуулж тайзны хөтлөгч шүүгч тэмцээний үйл ажиллагааг хөтлөн явуулах юм байна. Тамирчид тайзан дээр тэмдэглэгдэх тэмдэглэлийн дагуу алхалт хийж тухайн цэг дээр өөрийгөө модель талаас нь илэрхийлэх позуудыг барьж үзүүлнэ. Мөн биеийн тэгш харьцааг дөрвөн талаас харж дүгнэх гэнэ.