Comment.mn

Галзуу нохойд хазуулсан хүмүүсийн бие дээрдэв

Энэ сарын 03-нд Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг, Дунд Хавтгайн энгэр гэдэг газар малчин С-ийн нохой гурван хүн рүү дайрч улмаар ноцож биед нь хүнд, хөнгөн гэмтэл учруулжээ.

Хазуулсан гурван хүн Төв аймгийн эмнэлэгт боолт хийлгэн вакцин тариулсан байна. Нохойд ноцуулсан 36 настай эрэгтэй И, 20 настай эмэгтэй А, 35 настай эмэгтэй С нарын бие одоогоор гайгүй. Нохойг устгаж, шинжилгээнээс нь дээж авсан ч хариу нь одоогоор гараагүй байна.

Дашрамд дуулгахад мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд хоёр аймгийн дөрвөн сумын нутагт “Галзуу” өвчний зургаан тохиолдол гараад байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.