Comment.mn

Газ дэлбэрч, иргэд түлэгджээ

Баярын өдрүүдэд Онцгой байдлын алба хаагчид албаны бэлэн байдалд ажиллаж ард түмнээ аюул осолгүй сайхан баярлуулав. Гэхдээ баярын өдрүүдийн дуудлага бусад өдрийг бодвол нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Тухайлбал, энэ сарын 02-нд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол 718 дугаар байрны 4 дүгээр давхрын 28 тоот айлд хэрэглээний газ дэлбэрч гурван өрөө байрны цонх нь хагарч, иргэн Н, Э, 31 настай Э нарын нүүр, хүзүү нь түлэгдэж Түлэнхийн төвд хүргэгдсэн байна.

Мөн гал түймрийн дуудлага нийслэлд дөрөв, орон нутагт хоёр иржээ. Үүнээс, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг барилга “Мега стор” дэлгүүрийн баруун талын 81 дүгээр байрны хойд талд дулааны шугамын худагт дулаалга шатаж байна гэсэн дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллаж унтраажээ. Уг галд нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй, эрэгтэй хүн өртөж нас барсан байсныг тогтоож цогцсыг гаргасан байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.