Харин тухайн этгээдээс 116 шил архийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Энэхүү архинууд нь чанарын баталгаагүй спиртээр хийгдсэн учраас эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулдаг нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Тиймээс архи, согтууруулах ундааны зүйлийг баталгаатай, албан ёсны гэрээт борлуулагчид, тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрээс худалдан авч байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж http://www.info.mn