Comment.mn

Орлогч болон дэд дарга нар цомхотголд өртөв

Улс даяараа Шинэ оны урт амралттай байсны эцэст өнөөдөр албан ёсны ажлын өдөр эхэлж байна. Тэгвэл өнөөдөр төрийн албаны дэд дарга, дарга нарын зөвлөхүүд ажилгүй болох нь. Энэ оны төсвийн тухай хуульд хотын даргаас эхлээд агентлаг, аймаг, сумын дарга нарын орлогч, орон тооны бус зөвлөхүүдийг цомхотгохоор заасан билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оны өмнө зургаан орлогчоо бүгдийг нь цомхотгосон тухай мэдээ гарсан.

Хуульд зааснаар бол хотын дарга хоёр орлогчтой ажиллаж болох байсан аж. Төсөвт байгууллагын дэд дарга, орлогч дарга, зөвлөхийн орон тоог нийт 345 хүнээр цомхотгож, урсгал зардлыг 2,960.4 сая төгрөгөөр бууруулахаар хуульчилсан. Ингэхдээ аймаг, сум, дүүргийн Засаг дарга нэг орлогчтой, Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой, орон тооны зөвлөхгүй байх юм.

Мөн агентлагийн дарга нэг дэд, эсвэл орлогч даргатай, орон тооны зөвлөхгүй байх, хуулиар тусгайлан зааснаас бусад тохиолдолд төсвөөс санхүүждэг бүх шатны төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд дэд, орлогч дарга болон орон тооны зөвлөхгүй энэ онд ажиллахаар боллоо.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.