МҮОНРТ-ийнхэн шинэ оныг нэлээн бужигнаантай угтаж байна. Тус газрын шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүд энэ сарын 2-нд хуралдсан бөгөөд тус хуралдаанаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Үүнтэй зэрэгцээд тус телевизийн дараагийн захирлын талаар зарим хүмүүсийг нэрлэж байна. Тухайлбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшиж байгаа гэнэ. Тэрбээр АН-ын генсекийн албан тушаалаа өгөхөөр болсон хэмээн эх сурвалж хэлж байна. МҮОНРТ-ийн захирлыг өнөөдөр томилох юм.
Д.Анар
www.unen.mn