Тэшүүрийн “Mongolian Open 2015” олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-23-нд Орхон аймагт болно. Тэмцээнд Монгол, ОХУ, БНСУ зэрэг 10 гаруй орны шилдэг тамирчид оролцох юм.
Тэмцээн олон улсын тэшүүрийн холбооны дүрмийн дагуу А (Том нас), В (дунд нас), С (бага нас) гэсэн ангиллаар эмэгтэйчүүдийн 500, 1000, 1500, 3000 метр, эрэгтэйчүүдийн 500, 1000, 1500, 3000, 5000 метрт хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Энэ тэмцээний өмнө Монголын тэшүүрийн холбоо Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 16-18-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах аж.
Шуурхай.мн