Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран зохион байгуулах гэж буй нийслэлийн өсвөр үеийнхний аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн хөвгүүд, охидын 5, 7, 9, 11 хүртэлх насны ангилалд швейцарь системээр 7-оос 9 өрөг үргэлжилнэ. Тэмцээний ангилал тус бүрийн эхний найман байр эзэлсэн тамирчин “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Эх сурвалж: www.ugluu.mn