Comment.mn

Эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн аймшигт зан үйл

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн гэсэн өнгө аястай зан үйл үйлддэг олон үндэстэн ястнууд байдаг. Тэдний зарим нэг нь хэн ч гайхахгүй энгийн байдаг бол зарим нэг нь хэт харгис, хүний санаанд багтамгүй зан үйл байх нь тохиолдоно.

1. Хүний махаар хооллох. Энэтхэгийн нэгэн хотын Агхори Бабы гэх хүмүүс бурхан болоочийнхоо махаар хооллоно. Тэд хүний хамгийн их айдаг зүйл бол үхэл. Энэ айдас нь тэдний оюун санааг чөдөрлөдөг тул үхсэн нэгнийгээ идсэнээр энэ айдсаасаа салж гэгээрлийг олно гэж үздэг байна.

2. Өөрөө өөрийгөө зодох. Исламын шит урсгалын сүсэгтнүүд жил бүрийн ариун Мухаррамын сарын үеэр өөрөө өөрийгөө зодож, нүддэг байна. Энэ нь зовж тарчилж үхсэн Мухаммедын ач Хуссейний дурсгалыг хүндэтгэж байгаа нь тэр. Тэд өөрсдийгөө ороолгох гинж болон бусад зүйлийн үзүүрт иртэй зүйл бэхлэх ба энэ зан үйлийн үед ямар нэгэн өвдөлт энэ тэрийг мэдэрдэггүй хэмээн ярьдаг ажээ.

3. Усан үзмийн модоор байгуулсан цамхагаас үсрэх. Номхон далайн нэгэн арал дээр орших Бунлап тосгоныхон энэхүү Гкол гэх зан үйлийг үйлддэг байна. Энэ үеэр тус тосгоны иргэд баяр наадам шахуу зүйл хийдэг бөгөөд өндөр дээрээс толгойгоороо доош үсрэх этгээд биеийнхээ аль нэг эд эрхтэнг хугалж гэмтээхээс ер айхгүй. Харин нь ч өндрийн хэмжээ нэмэгдэх тусам бурхан түүнийг ихээр таална хэмээн боддог байна.

4. Галт зугаалга. Малайзын Пенанге тосгоныхон үүнийг үйлддэг юм. Энэхүү зан үйлийн гол зорилго бол элдэв муу, муухай бодол санаагаа ариутгах явдал гэнэ. Тэд асаж буй гал нь тэдгээр муу зүйлсийг үргээж, эр хүнийг ариусгахаас гадна хүч тэнхээ өгдөг гэдэгт итгэнэ.

5. Үхсэн хүнтэй бүжиглэх. Мадагаскарт болдог энэ Famadihana буюу “яс эргэх” гэх агуулгатай энэ фестиваль нь үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг ажээ. Үхсэн этгээдийн бие эрхтэн хэдий чинээ хурдан ялзарч тарж бутарна төдий чинээ сүнс нь нөгөө ертөнцөд хурдан очно хэмээн үздэг байна. Тэд 7 жилд хоёр удаа оршуулсан ойр дотныхоо этгээдийн шарилыг булшнаас нь гаргаж ирж түүнтэй бүжиглэх мэт үйлдэл хийнэ.

6. Скарификация. Шинэ Гвинейн Папуагийн Канингара омгийнхны зан үйл. Тэд матар гээч амьтан нь хүнийг бий болгосон гэж үздэг бөгөөд нас биед хүрч байгаа залуус хоёр сар өрх гэрээсээ тусгаарлагдан амьдрах бөгөөд үүний эцэст бамбукийн хэлтэрхийгээр арьсыг нь матарын арьс мэт дүрсээр зүсэж янзална. Энэ нь залуу эрийг матар идээд эр хүн болгон өөрчилж шинээр бий болгож байгаа явдал юм.

PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.