Comment.mn

Монгол бөхөнгийн тоо 13 мянга болжээ

Монгол бөхөнгийн тархац, байршил, тоо толгойг тогтоох, нөөцийн үнэлгээ хийх ажлыг  Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд манай зарим судлаачидтай  хамтран хийжээ. 2014 оны наймдугаар сард Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд  хийсэн энэ ажлын дүнг саяхан гарсан байна. Судалгаагаар  Монгол бөхөнгийн популяцын тоо өсч 13 мянгад хүрсэн нь тогтоогджээ.

Дэлхийд бөхөнгийн хоёр дэд зүйл байдгийн нэг нь монгол бөхөн юм. Зөвхөн Монголд байдаг энэ амьтан хууль бус агнуур,  байгаль цаг уурын хүндрэлийн улмаас тоо толгой нь 80 гаруй хувиар хорогдож  2002 онд 750 болтлоо цөөрч байжээ. Иймээс  Монгол бөхөнг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байсан байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.