МУГЖ дуучин С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нар өнгөрсөн оны 12 сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд “Монгол өлсөх учиргүй″ хувьсгалт тэмцлийн тоглолт хийсэн билээ. Тэрээр тоглолтынхоо орлогоос өнгөрсөн 12 сарын 29-ны өдөр Архангай аймгийн хагас, бүтэн өнчин, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхдүүдэд зориулж “Хангайн багачууд” сүлд модны баярыг зохион байгуулж Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгхүүнээс бүрдсэн бэлэг бэлэглэсэн.
Дуучин Г.Эрдэнэчимэг энэхүү арга хэмжээнд оролцсон байгууллагуудад талархсанаа илэрхийлжээ. Тэрээр ” Баяр дээр маань хөг нэмж дуулж бүжисэн авьяаслаг багачууддаа болон зохион байгуулж хамтарч ажиллсан багш нар, нийгмийг ажилтанууд, Хүүхдийн төлөө төв, Хөгжимт драмын театр, Архангай ТВ-ын хамт олон Шинэ үе Архангай оюутаны холбооны залуучууд хандив өргөсөн УИХ гишүүн Болор нарт талархал илэрхийлье” хэмээсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй гэрээсээ гарч чадахгүй 27 хүүхдүүдийн бэлгийг гэрт нь хүргэж өгчээ.
Эх сурвалж: Шуурхай.мн