Хоёр настай хүүхэд ээжийгээ буудсан хэрэг АНУ-ын Айдахо мужид гарчээ.Уг эмгэнэлт явдал өчигдөр өглөө орон нутгийн цагаар 10.00 цагийн орчимд Хайден хот дахь Уоллмартын сүлжээ дэлгүүр дотор болжээ.
Хүү ээжийнхээ цүнхийг ухаж байгаад буу гаргаж ирэн улмаар буудсан нь дэлгүүрийн хяналтын видеокамерт бичигдэн үлдсэн байна. Эмэгтэй шархаа даалгүй нас баржээ. Энэ явдлын дараа дэлгүүрийг нэн даруй хаасан аж.
Кутеней тойргийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээс үзвэл, талийгаач 30 орчим настай нэгэн байсан бөгөөд тухайн үед дөрвөн хүүхэдтэйгээ хамт дэлгүүрт худалдаа хийж явсан байна. Тэрээр галт зэвсэг эзэмших зөвшөөрөлтэй байжээ.
Эх сурвалж : bataar.mn