Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хоёрын хувьд 2014 он ихэд хатуухан жил болж өнгөрч байна. Нэг нь шоронгийн хаалга татаж, нөгөө нь ард түмний хэл амнаас болж сүүлдээ автын осолд орж, бэртэж гэмтсэнээр он дуусах шив дээ.
Харин Солонгос Улсад эмчилгээ хийлгэсэн хоёр тэнд нууцхан уулзалдаж ирэх 2016 оны сонгуульд хамтарч хүчээ сорихоор болсон мэдээлэл байна. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулсан бөгөөд тэрбээр Н.Энхбаярын намтай олон жил хамтарч ажиллах гэрээнд хууль бусаар гарын үсэг зурсан нь ард түмний төдийгүй намын нөхдүүдийнх нь дургүйцлийг хүргэж эцэстээ гэрээгээ цуцалсан юм.
Ил хийсэн гэрээ нь бүтэлгүй болсон учраас ийнхүү далд ямар нэгэн маапаан зохиож, ирэх сонгуульд нэр дэвших нууц ажлаа аль хэдийнээс боловсруулаад эхэлсэн сурагтай.
–