Comment.mn

Монголд анх удаа нүүрснээс метан хий гаргах үйлдвэр нээгдэнэ

Таван толгойн ордод гурван улсын компани хөрөнгө оруулж  хамтран ажиллахаар тодорч, 2015 оны 1 дүгээр сарын 5-наас гэрээ байгуулах хэлэлцээр эхлэх болсон туай бид урьд мэдээлсэн. Тэгвэл Эрдэнэс Таван толгой компанийнхан Өмнөговь аймгийн Цогтцэций   сумын нутагт нүүрс боловсруулах үйлдвэр барихаар болжээ. Газрын гүн тийш 700 метрээс нүүрсний давхаргын метан хий олборлох боломжтой гэж үзсэн байна. Иймээс эхний ээлжинд туршилтын үйлдвэрлэл явуулах бөгөөд  тоног төхөөрөмжийг нь Өмнөд Солонгост угсарч 2015 оны 4 дүгээр сард ашиглалтанд оруулах ажээ. Энэ төслийг Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм байна. Ийнхүү Монголд анх удаа нүүрсний давхаргаас  метан хий гаргаж авах үйлдвэртэй болох ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.