Comment.mn

“Мөрч” олон ангит кино өнөөдөр нээлтээ хийнэ

“Orange” энтертайнмент, VOO-гийн хамгийн бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит кино өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 13-наас VOO home, гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Монголын анхны түүхэн детектив олон ангит тус кинонд Монгол улс, Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу XIX зууны сүүлx үед өрнөх үйл явдал, нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн тухай өгүүлэх юм. Түүнчлэн 1921 оны хувьсгалаас өмнөх үеийн алдартай хүмүүсийн тухай дүрслэхдээ ихэвчлэн ямар нэгэн мяндаг тушаалтан, эрдэм шидтэй лам хувраг, шилийн сайн эрчүүдийг онцолдог бол “Мөрч” олон ангит киноны хувьд энгийн малчин хүмүүсийн дотор юмыг гүн гүнзгийгээр харж чаддаг, даруухан, жинхэнэ утгаараа гайхамшигтай гэмээр сэтгэдэг хүмүүс бас байсан гэдгийг “Мөрч”-ийн дүрээр харуулахыг зорьжээ.

Тус киноны гол дүр болох мөрчийн дүрд жүжигчин Н.Ялалт, бусад дүрүүдэд Б.Батмэнд, Б.Энхзаяа, О.Оюун, Д.Бэхбилэг, Х.Сумъяадорж, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Л.Энхбаяр, Ч.Цэнгүүн, Э.Төгсжаргал нар тогложээ.

Мөн энэхүү киноноос Монгол орны гайхамшигт байгаль, жилийн дөрвөн улирлыг харж болохоос гадна 1910 оны хүрээний амьдал, ший янгууны газар, Орос, Хятад тосгодыг дүрслэн харуулсан байна.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.