Comment.mn

“МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестиваль мазаалай төв тайзнаа өчигдөр нээлтээ хийлээ

Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спортын арга хэмжээний нэгдсэн цаглаврын хүрээнд Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийн нээлт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өчигдөр боллоо.

Нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд фестивальд хүрэлцэн ирж олон сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцохыг урьж байна.

Фестиваль өнөөдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 22-ныг дуустал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.