Comment.mn

“МОНГОЛ” НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛЬ БОЛНО

Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, түүнтэй холбоотой зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестиваль 2025 оны 02 дугаар сарын 16-аас 22-ны өдрүүдэд 10:00-21:00 цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д болно.



Фестивальд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж:
“Шинэлэх ёс”, “Цагаан сар”, “Түүхэн хөгжим”, “Язгуур урлаг”, “Хувцас, эдлэл хэрэглэл”, “Халх”, “Казах”, “Буриад”, “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө, “Тэмээн жин”, “Цаатан”, “Эрдэнэт сүрэг”, “Монгол банхар, тайга анч нохой, шувуучлахуй” өртөөгөөр зочилж, сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцохыг урьж байна. 

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.