“Хурд” хамтлагийн 30 жилийн ойдоо зориулан “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэн бүтээсэн “Бүсгүй уран сайхны кино энэ сарын 16-нд нээлтээ хийж, Улаанбаатар хот дахь бүх кинотеатраар олны хүртээл болж буй.
“Хайрлагдсан эмэгтэй хамгаас илүү үзэсгэлэн төгс, эрхэмсэг. Хайрлаж, хайрлуулж яваа бүсгүйчүүддээ зориулав” хэмээн онцолсон “Бүсгүй” уянгын драмын кинонд жүжигчин Ариана буюу Г.Ариунболор, С.Ариунбямба нар гол дүрийг бүтээсэн юм.
Тус уран бүтээлийг ирэх хоёрдугаар сараас орон нутгуудын үзэгчдийн хүртээл болгож эхлэх гэж байна.
Аймаг, сумдад “Бүсгүй” уран сайхны киног гаргах хуваарийг хүргэе.
Сэтгэгдэл нэмэх