BID Financial Group нь нийгмийн хариуцлагын хүрээнд BID Greenspot төслийг хэрэгжүүлэн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор хотын төвд 3500 мкв талбайг өөрийн хөрөнгөөр буюу нийт 250,000,000 төгрөгөөр бүрэн тохижуулан, Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 32-р байрны СӨХ-д хүлээлгэн өглөө.
Тус ногоон байгууламжид нийт 20 нэр төрлийн 250 гаруй мод болон байгалийн зэрлэг сарнайг тарьж, 40 гаруй тн байгалийн чулуун тохижилт, 1050 мкв зүлэгжүүлэлт, 220 метр явган хүний зам, 38 машины автомашины зогсоол, усан цөөрөм, 400 м усалгааны систем, 18 гэрэлтүүлэг, сандал, сүүдрэвч зэрэг тохижилтын ажлыг нийт хамт олноороо бүрэн хийж дуусгажээ.