‘‘Скай хайпермаркет’’ ХХК буюу Имарт нь Улаанбаатар хотын баруун бүсийн хэрэглэгч нартаа ойртон удахгүй нээгдэх ‘‘Имарт Драгон’’ шинэ салбарынхаа хүний нөөцийн бүрдүүлэлтийг эхлүүллээ.
Олон улсын сүлжээ дэлгүүрийн туршлагаас суралцан ур чадвараа нэмэгдүүлж, өөрийгөө бодитоор үнэлүүлэн эрч хүчтэй, найрсаг хамт олны нэг болохыг хүсч байна уу?
Имарт танд дараах боломжуудыг санал болгож байна:
- Эрч хүчтэй, найрсаг хамт олон
- Сургалт, хөгжлийн цогц хөтөлбөрүүд
- Өсөн дэвших боломж
- Үндсэн цалингаас гадна ажлын гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал цалин
- Өдрийн хоол, Унааны нэмэгдэл, бусад хуулийн дагуу нэмэгдлүүд
- Ажилтны цайны газар, Амралтын хэсэг, Ажилтны зуслан, Ажилтны сувилал
- Эрсдэлээс урьдчилан сэргийлэх сайн дурын даатгал
- Дэлгүүрээс 10-15% хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийх эрх.
Та хурдацтай орчинд хөгжиж, бусдад туслах дуртай юу? Тэгвэл нас, хүйс, мэргэжил харгалзахгүйгээр ‘‘Имарт Драгон’’ салбарын Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянд нээлттэй оролцохыг урьж байна.