Авьяаслаг дизайнер А.Түвшинзаяа Италийн Accademia Bella arti di brera сургуульд хувцасны зураач, дизайнер мэргэжлээр суралцаж байх хугацаандаа өөрийн мөрөөдлөө биелүүлж “TUVZA” брэндээ үүсгэн байгуулсан байдаг.
Түүний үүсгэн байгуулсан брэнд хэдийнээ Монголын төдийгүй Хятадын зах зээлд өдгөө хэдийнээ танигдсан.
Тус брэндийг сонгоод зорин очиж үйлчлүүлж буй эрхэмүүдийнхээ хүссэн гоёлыг хүүхдээс эхлээд бүсгүйчүүд, эрчүүдийн гээд тансаг хийгээд өдөр тутмын лүүкийг нь урлаж өгдөг. Тухайлбал, МУГЖ Т.Ариунаа, Энжи, Thunder, Д.Одзаяа нар TUVZA брэндийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд үргэлж л фэнүүддээ содон гоёлоор гоёж бэлэг барьдаг гэнэ шүү.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө сошиалд тус брэндийн ГЭРЭЛТ БОЛОР ДААШИНЗ бүсгүйчүүдийн нүдийг хужирлав. Тодруулбал, тус даашинзыг бизнесмен гэдгээрээ олны танил болсон Н.Балжмаа төрсөн өдрөөрөө гоёхоор урлуулжээ. Түүний даашинзыг 1400 ширхэг болороор гараар урласан бөгөөд 2000 м нарийн ширхэгт талст гэрлээр чимсэн байна.
Зөвхөн түүнд зориулан бүтээгдсэн уг Гэрэлт Болор даашинз нь гайхалтай долоон өнгөөр хувирдаг аж. Энэхүү даашинзны утга агуулгийг тайлбал, Болор нь энергийн хүчийг эзэндээ дуудаж, ирээдүйн замыг гэрэлтүүлж, мөрөөдөл хүслийг биелүүлж, аз жаргалыг дээдийг дууддаг хамгийн хүчтэй энергийн чулуу юм байна.
TUVZA брэндийн Дизайнер А.Түвшинзаяа “TUVZA брэнд бэлэн бүтээгдэхүүн хийж, худалдаанд гаргахаас гадна өөртөө цор ганц бүтээл хийлгэхийг эрхэмлэдэг хүмүүст зориулж, тусгайлан захиалга авдаг. Өөрөөр хэлбэл, та толгойдоо зурсан мөрөөдлийн загвараа манай дизайнеруудад тайлбарлаж өгч зуруулаад, өнгө, материалаа сонгож, урлуулах боломжтой. Энэ нь манай брэндийн гол онцлогуудын нэг. Мөн бид хүний биед эвтэйхэн, загварлаг өнгөлөг байлгах үүднээс сайн чанарын материалыг сонгож, хувцсаа урладаг” хэмээн онцлон ярьсан удаатай.