Comment.mn

“Gen Z Theatre” энтертайнмент, драмын жүжиг бүтээх анхдугаар уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд богино хэмжээний драмын жүжиг бүтээх “Gen Z Theatre-ГЭРЭЛ АСААНА” энтертайнмент, драмын жүжиг бүтээх уралдааныг Соёлын яамны дэмжлэгтэйгээр, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Дөрвөн бэрх хөгжил сан, Нийслэлийн Боловсролын газар хамтран 04-р сарын 1-ээс 05-р сарын 30-ны хооронд амжилттай зохион байгууллаа.. 

Тус уралдаанд шилдэг арван баг болох: 

1. СУИС-ийн харьяа “Бадмаараг” ахлах сургуулийн хоёр дугаар баг “Сычуаны сайн хүн” жүжгээр, 

2. БГД-ийн 40 дүгээр сургуулийн баг “Тэнгэрийн хүү” жүжгээр, 

3. БГД-ийн 51 дүгээр сургуулийн баг “Анна Каренина” жүжгээр 

4. СХД-ийн 74 дүгээр сургуулийн баг “Хаадын андгай” жүжгээр, 

5. СХД-ийн “Ирээдүй” цогцолбор 81 дүгээр сургуулийн баг “Тэнгэрийн хүү” жүжгээр

6. БЗД-ийн “Амгалан” цогцолбор сургуулийн баг “Тэнгэрийн хүү” жүжгээр

7. БЗД-ийн “Улаанбаатар” сургуулийн баг “Анна Каренина” жүжгээр

8. СХД-ийн “Хөгжил” сургуулийн баг “Анна Каренина” жүжгээр

9. ХУД-ийн 7 дугаар сургуулийн баг “Анна Каренина” жүжгээр 

10. ХУД-ийн 114 дүгээр сургууль “Анна Каренина” жүжгээр тус тус 05-р сарын 30-ны өдөр Улсын Хүүхэд Залуучуудын театрын тайзнаа бүтэн өдрийн турш өрсөлдөж: 

“Шилдэг бүтээл” буюу Тэргүүн байранд: БЗД-ийн “Амгалан” цогцолбор сургуулийн баг “Тэнгэрийн хүү” жүжгээр, 

Дэд байранд: Сургууль тус бүрийн шилдэг сурагчид, Гутгаар байранд: БГД-ийн 40 дүгээр сургуулийн баг “Тэнгэрийн хүү” жүжгээр, 

Шилдэг найруулагчаар: СУИС-ийн харьяа “Бадмаараг” ахлах сургуулийн 10г ангийн “Сычуаны сайн хүн” жүжгээр Г.Хонгорзул, 

Шилдэг эрэгтэй жүжигчнээр БЗД-ийн “Амгалан” цогцолбор сургуулийн сурагч М.Мөнхбат, 

Шилдэг эмэгтэй жүжигчнээр ХУД-ийн 7-р сургуулийн сурагч О.Уянга, 

СУИС-д суралцах эрхээр БЗД-ийн “Амгалан” цогцолбор сургуулийн сурагч М.Номин-Эрдэнэ, БЗД-ийн Улаанбаатар сургуулийн сурагч Н.Мөнхтайван нар тус тус шалгарлаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.