Comment.mn

Загвар өмсөгч Н.Эрдэнэцогт салсан эхнэрээ : Төгсөө царай муутай ч гэсэн үнэхээр халуухан хүүхэн. Нэг шөнийн дотор хэдэн ч удаа секс хийж чаддаг болохоор нь би татагдсан.

Монголын загварын ертөнцийн нүүр царай болж “Хамгийн төгс хос” гэгдээд байсан  С.Төгс, Н.Эрдэнэцогт нарын хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Загвар өмсөгч С.Төгсийн хувьд “Андра модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Германы “IZAIO” агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бол, нөхөр Н.Эрдэнэцогт нь “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч билээ.

Хөөрхөн охиныхоо хамт реклам сурталчилгаанд тоглож, сонин сэтгүүлийн нүүрийг чимдэг байсан тэдний тухай элдэв янзын мэдээлэл олны чихийг дэлдийлгэх болсоор удлаа. Загвар өмсөгч Н.Эрдэнэцогт эхнэрээ гадаадын загварын шоунд оролцохоор явсан хойгуур шөнийн цэнгээний газарт тайчигч бүсгүйтэй наадаж буй зураг нь хэвлэлд дэлгэгдсэн. Түүнээс хойш даанч удалгүй загварын хосууд маань салсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж С.Төгс экс нөхрийнхөө хуурай дүү гэгддэг загвар өмсөгч Ч.Сүбээдэйг ээлжит амрагаараа сонгосон.

“Миний учирсан хүүхнүүдийн тоо 200 хол давсан” хэмээн илэн далангүй ярилцлага өгч байсан загвар өмсөгч Н.Эрдэнэцогт охинтойгоо уулзаж чадахгүй болсондоо багагүй бухимдсан. Түүнийгээ олон нийтэд дэлгэж “Төгсөө царай муутай ч гэсэн үнэхээр халуухан хүүхэн. Нэг шөнийн дотор хэдэн ч удаа секс хийж чаддаг болохоор нь би татагдсан. Харин нүдэндээ давхраа хийлгэсэн нь ёстой зохиогүй. Элэг хөшмөөр харагддаг шүү дээ. Тэр хүн надаас салаад бөгсөө яаж авч явах нь хамаагүй. Гэхдээ миний хуурай дүү гэж явсан Сүбээдэй охины маань хажууд оччихож. Анх загварын тайзан дээр гарч ирэхдээ шал хөгийн юм байсан, яг л орлон тоглогч шиг. Очиж, очиж тэрийг сонгоод байхдаа яахав дээ. Охиныг минь гомдоож, уйлуулбал чамайг “арчиж” хаяна шүү, мэдээтэй байгаарай” гэж ирээд л ярилцлагадаа онцолсон байдаг.

Хариуд нь Ч.Сүбээдэй төрсөн эцгээс нь ч дутахааргүй хайрлана гэдгээ илэрхийлж, түүн рүү дунд хуруугаа гозойлгосон зураг илгээжээ. Хачирхалтай нь, загварын залуусыг муудалцуулсан С.Төгс цахим хуудсандаа Ч.Сүбээдэйтэй хамт авахуулсан зургаа оруулахаа больж, романтик мөчүүдээ “нууцалсан” шалтгаан тодорхойгүй хэвээр үлдлээ.

Б.Содон

Эх сурвалж: www.photonews.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.