Comment.mn

Анх удаагаа зохион байгуулагдах “Mongolia fashion week 2024” загварын долоо хоногийн нээлт болно

“Монголын загвар урлагийн холбоо” ТББ, “Хөгжилд хүрэх алхам” ТББ-аас санаачлан “Mongolia fashion week 2024” загварын долоо хоног арга хэмжээг анх удаа 2024 оны дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 05-ны хооронд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

“Mongolia fashion week 2024” загварын долоо хоногийн нээлт дөрөвдүгээр сарын 29-ны 12:00 цагт Сүхбаатарын талбайд болно. 2022-2027 онд “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх зургаан чиглэл”-ийг тогтоосонд ХУВЦАС ЗАГВАР багтжээ.

Энэ хүрээнд “Mongolia fashion week- 2024” загварын долоо хоногийг хувцас загварын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь уран бүтээлчдийг дэмжих, сурталчлан таниулах, уялдаа холбоог хангах, туршлага солилцох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, аж ахуй нэгж байгууллагууд болон хувь уран бүтээлчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, бусад салбарын байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах юм.

Монгол үндэсний хувцасны соёлыг дотоод, гадаадад өргөн хүрээнд сурталчилан таниулах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Fashion week 2024” Хувцас загварын салбарын хамтын ажиллагааны оролцоо болон уялдааг бэхжүүлэх, салбарын онцлогийг таниулан сурталчилах.

– “Fashion week 2025” Олон Улсын хамтын ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлэх, сурталчилах, гадаадын зах зээлд нэвтрүүлэх. Улмаар дотоодын аялал жуулчлалыг ОУ-д сурталчилах, Монголын фейшн фестивалийг зохион байгуулах.

– “Fashion week 2026” Улаанбаатар хот төв азийн загварын хот болох Монгол брэндүүдийг гадны зах зээлд гаргах Оролцогч талууд: Хувцас загварын хөгжлийн бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгч төрийн байгууллага болон гадаадын мэргэжилтнүүд, хувцас загварын чиглэлээр соёлын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ, судалгааны холбогдох байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцоно.

Үйл ажиллагааны хөтөлбөр:

  • Нээлтийн арга хэмжээ / 2024.04.28 – Сүхбаатарын талбай/
  • Хувцас загварын салбарын форум /2024.04.30 – Чингис Хааны Үндэсний музей/
  • Үзэсгэлэн худалдаа /2024.05.01-05 – Зайсан Хилл цогцолбор/
  •  Загварын шоу /2024.05.01-02 – Зайсан Хилл цогцолбор/
  • Гала шоу тоглолт /2024.05.03 – Зайсан Хилл цогцолбор/
  • Мастер класс сургалт /2024.05.01-02 – Зайсан Хилл цогцолбор/
  • Авангард хувцасны тэмцээн /2024.04.29-05.03 – Сошиал бүртгэл, шалгаруулалт/
  • Модель кастинг /2024.04.10 – Зайсан Хилл цогцолбор/
  • “Үндэсний хувцас загварын долоо хоног” Сэтгүүл А4 хэмжээтэйгээр 3000 хувь хэвлэгдэж, хөтөлбөрийн нэгдсэн үйл ажиллагааны үеэр үнэ төлбөргүй тараагдана.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.