Comment.mn

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ-

Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж буй. Хүмүүс ч шинжлэх ухаанд тулгуурлан баталгаажсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үзэх болсон. Хэрэглэгчдийн мэдлэг ч дээшилж аль болох гарал үүслийн бичиг, лабораторийн судалгаа хийгдсэн бараа бүтээгдэхүүнийг сонгож хүнсэндээ хэрэглэхийг чухалчилдаг. Учир нь техник технологи асар хурдтай хөгжиж буй өнөө үед генийн өөрчлөлттэй бараа бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэх болсныг хэн хүнгүй мэднэ.

Тэгвэл монголчуудын төдийгүй дэлхийн хүн төрөлхтний өдөр тутмын хүнсний жагсаалтыг нь цагаан будаа тэргүүлдэг. 1961 онд дэлхийн нийт будааны тариалалт 216 сая тонн байсан бол 2022 онд 776 сая тонн хүртэл өсжээ.

2022 оны Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын статистикийн мэдээллийн сангаас үзэхэд, Дэлхийн хамгийн том будааны үйлдвэрлэгчдийг БНХАУ тэргүүлж 208 сая тонн цагаан будаа буюу 80%-ийг хангаж байна.

Цагаан будааг тариалахад анхаарах гурван зүйл:

  • Шим тэжээлээр баялаг хөрс
  • Цэнгэг ус
  • Агаарын бохирдолгүй байх зэрэг хүчин зүйлс хамгийн ихээр нөлөөлдөг.

Хэрэглэгчид бид өнөөдөр нэр буюу брэндийг сонгохоос илүү чанартай үйлдвэрлэгч, нийлүүлэгчийг нэгдүгээрт тавих шаардлага тулгарах болсон. Учир нь цагаан будаа нь бидний байнгын хэрэглээний нэг мөнөөсөө мөн. Иймд өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсэндээ л анхаарч байж бид эрүүл саруул амьдарна.

-Харин одоо ямар цагаан будааг сонгож хүнсэндээ хэрэглэх вэ? гэдэг асуултад хариулт өгье-

Хуурай газарт тариалсан будааны онцлог нь шим тэжээлтэй хөрсөнд тариалсан байдаг юм байна. Тухайлбал, “Тансаг” брэндийн цагаан будаа нь дэлхийн хамгийн том хар хөрсний гурван бүс нутгийн нэг болох БНХАУ-ын Хэйлунжан мужийн Санжянгийн тэгш талд ургадаг “дээд сортын урт будаа” юм.

Тус муж нь БНХАУ-ын стратегийн маш чухал ач холбогдолтой газар нутаг бөгөөд тунгалаг ус, цэнгэг агаар, шимт хөрс нь байгаль экологийн хамгийн сайхан бүхнийг цогцлоосон бүс нутаг. Дээрх бүс нутагт ургасан үр тариа нь шим тэжээлээр баялаг учир дээд зэргийн, органик хүнсийг үйлдвэрлэн дэлхийд экспортолдгоороо алдартай. Тэр дундаа цагаан будааны соёлыг түүчээлдэг Солонгос, Япон зэрэг улс орны хүн ам хүнсэндээ өргөнөөр хэрэглэж иржээ.

Хэйлунжан бүс нутгийн хуурай, сэрүүн онцлогт тохирсон технологиор тарьж ургуулж дээр дурдсан шинэ цагийн дэвшилтэд технологийг ашиглан үйлдвэрлэлийн олон шат дамжлагыг бүрэн автоматжуулж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, найдвартай үйлдвэрийн бүтээгдэхүүн юм.

Энэхүү будааг итгэмжлэгдсэн лабораторид шим тэжээлийн шинжилгээ хийжээ. Үүний хариуд:

  • Чийглэг чанар нь 14,6 хувь гарчээ. Цагаан будаанд чийгшил өндөр байснаараа шинэ ургацын будаа гэдэг нь тодорхойлогддог байна. Сайн чанарын хөрсөнд маш сайн усаар усалсан, агаарын болон хөрсний бохирдолгүй газарт тариалсан будааны чийгшил ийн өндөр гардаг аж.
  • Уургийн хэмжээ 12,6 хувийг үзүүлжээ. Энэ нь монгол улсын стандартад нийцсэн хариу юм.
  • Хугацааг уртасгах бодис агуулаагүй бөгөөд эко будаа нь шинжилгээгээр баталгаажжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.