Comment.mn

Германы улс төрд орсон Монголын анхны эмэгтэй Н.Солонго ЦСҮ намын даргын “НЭГ ОД” хүндэтгэлийн шагнал гардан авчээ

ХБНГУ-ын Бавари мужийн ЦСҮ намд 10 жил зүтгэснийг үнэлж, Бавари мужийн Ерөнхий Сайд ЦСҮ намын дарга ноён Зөдерийн нэг од хүндэтгэлийн шагналыг Мужийн Парламентийн гишүүн ноён Томашко, хотын дарга ноён Майэр нар өнөөдөр Н.Солонгод гардуулж хүндэтгэл үзүүллээ. 

Тодруулбал, Германы улс төрд орсон монголын хамгийн анхны эмэгтэй Н.Солонго Тремл нь Бавари мужийн Иргэний төлөөлөгч, ГБАБЗөвлөлийн Дүүргийн Дэд дарга, Монгол Германы хамтарсан Отгонбаяр сан, МЗХ Германы үүсгэн байгуулагч, зөвлөхөөр ажилладаг юм. Түүний хичээнгүй хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж ийнхүү  ЦСҮ намын даргын “НЭГ ОД” хүндэтгэлийн шагналыг гардуулан өгчээ.

Тэрбээр өдгөө Монгол Герман Улсын хооронд Дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд Мюнхэн хотноо гурав дахь удаа зохиогдож буй Mongolei 4.0 – III Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Тус хурал нь өнөөдөр Германы МЮНХЕН хотод Ханнс Зайделийн сангийн хурлын танхимд зохион байгуулагдаж байгаа аж.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.