Энэ сарын 8-нд Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдөр тохионо. Уг өдөрт зориулан Анир поп оркестр болон уран бүтээлчдийн хамтарсан “Баярлалаа Ээжээ” тоглолтоо толилуулахаар зэхсэнээ дуулгалаа.
Тус тоглолт Соёлын төв өргөөнд 15:00 цагаас болох бөгөөд Монгол улсад алдартай хөгжмийн энтертайнмэнт хэлбэрийн бүтээлүүд болон шилдэг дуучид, уран бүтээлчдийн хит дуунуудаас бүрдсэн 100 хувь амьд тоглолт болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
“Баярлалаа Ээжээ” тоглолтод МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Ятгын Хатан Хаан Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Н.Ундрал, МУСТА Л.Нарангэрэл, НЮАНС хамтлаг, Анир Поп оркестр, УВЕРТЮРА хамтлаг эрхэм үзэгч, фэнүүддээ ая дуугаа өргөнө.
Тоглолтын тасалбарыг Ticket.mn сайтаас захиалах боломжтой бөгөөд Партер 50,000₮ Бэльтаж 30,000₮ худалдаалж байна