Монголын залуучууд Дэлхийн Залуучуудын Наадамд оролцохоор эх орноосоо морджээ. Уг наадам нь Оросын Холбооны улсын Сочи хотод болж байна. Энэхүү арга хэмжээнд 180 орны 20.000 залуучууд,
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Технологи
- Соёл, түүх
- Эрүүл мэнд, эдийн засаг, технологи, уран барилга, улс төр
- Олон улсын аюулгүй байдал
- ХМХ
- Иргэний нийгэм
- Сайн дурын үйл ажиллагаа зэрэг олон салбар байгууллагуудын лидерүүд төлөөлөноролцож байгаа юм.
Тус наадам нь энэ сарын 01-07-ны хооронд үргэлжлэнэ. Монгол дахь үндэсний бэлтгэл ажлын анх удаа Монголын залуучуудын холбоо хариуцан ажиллаж байгаа юм.
Мөн зөвлөлийн багийн ахлагчаар Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ганзориг оролцож байна. Дэлхийн Залуучуудын Наадмын оролцогчдын хувьд өөрийгөө таниулах, тулгамдсан сэдэв, асуудлыг хэлэлцэх, янз бүрийн улс орнуудын соёлын тухай мэдлэгийн хүрээгээ тэлэх сайхан боломж юм.