Comment.mn

33 жилийн дараа хүүтэйгээ уулзсан Л.Бямбасүрэнд “өршөөл үзүүлж” болохгүй юмуу ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

eh huuГанц үгээр дутаж яваа нэгэндээ гарцаагүй түүнийг нь олж хэл… гэж манай дорны их яруу найрагч хэлсэн байдаг. Тиймээ, хүн төрөлхтөн бид ганцхан үгээр дутаж, ганцхан удаа хайрлаж, ганцхан удаа уучлалт гуйж, өршөөгдөхийг хүсдэг. Амьдралдаа алдсан “гэмт хэрэгтэн” гэх нэрийг насаараа зүүх болсон хүмүүс ч гэсэн ялгаагүй. Ганцхан удаа түүнд өршөөл үзүүлж, алдсан алдаагаа засах боломжийг хүсдэг.

Саяхан “Е-ТВ” телевизээр “Төөрөлдсөн тавилан” нэртэй сэтгэл хөдөлгөм нэвтрүүлэг гарч олон хүний уйлуулаад авсан билээ. Уг нэвтрүүлэгт нөхрийнхөө хүнд хэцүү дарамт, хүчирхийлэлд удаан зовсон нэгэн эмэгтэй тухай өгүүлнэ. Энэ хүн бол Монгол улсын иргэн Л.Бямбасүрэн юм. Түүний хэргийг эргэн сануулахад, 2004 оны 4 сард хүн амины хэрэг үйлдэж, 2005 оны хавар Эрүүгийн хуулийн 91.2 дугаар зүйл ангиар 18 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүний ялыг 7 жил чанга дэглэмтэй, 11 жилийг жирийн дэглэмтэй хорих шийдвэрийг тухайн үед шүүхээс гаргаж байжээ. Тэрээр энэ жил 59 настай, түүний ялын хугацаа дуусахад 7 жил гаруй хугацаа үлдээд байгаа юм.

Анхны хань нь хорвоогийн мөнх бусыг үзэж, эхнэр хүүхдүүдээ орхин тэнгэрийн оронд заларсан гэдэг. Харин түүний хоёр дахь амьдрал тийм ч дардан байсангүй гэр бүлийн хүчирхийлэлд нөхөртөө байнга зодуулдаг байсан нь эцэстээ цөхөрч, шантарч, биеэ хамгаалахаас аргагүй байдалд хүрч аминд нь хүрсэн байна. Энэ нь түүний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа, хар толбо байсан нь мэдээж. Эмэгтэй хүний зовлон дуусдаггүй гэгчээр хүнд хэцүү амьдралтай нүүр тулсаар эцэст нь эрх чөлөөгөө хязгаарлуулж шоронгийн хаалга татахад хүрсэн нь харамсалтай.

Хүний амьдралын хамгийн баяр жаргалтай мөч, эцсийн зорилго нь амар амгалан, элэг бүтэн амьдрал боловуу…

Одоо ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байгаа Л.Бямбасүрэн 33 жилийн өмнө буюу 1981 онд ганц хүүгээ нэгэн айлд өргүүлсэн гэдэг. Адилхан эх хүний сэтгэлээр охин нь хүүхэд гаргах боломжгүй гэсэн эхийн чин сэтгэлийн гуйлтаар хайртай үрээ айлд өргүүлсэн байдаг. Хүүгээ зургаан сар хүртэл нь ангир уургаа хөхүүлж түүнээс хойш сураг тасарч 33 жилийг ардаа үджээ.

Эхээсээ зургаахан сартайдаа холдсон Л.Бямбасүрэн Пүрэвжаргал хүү Баян-Өлгий аймагт Мөнхзаяа нэртэй болж ажиллаж амьдарч байгаа сураг гаргасан. Нэвтрүүлгийн багийнхан эх хүү хоёрыг уулзуулахаар тус аймгийг зорьсоноор нэвтрүүлгийн гол утга оршсон юм.

Хүүгээ 33 жилийн турш сэтгэлдээ тээж санаж, бэтгэрсэн эхийн сэтгэл үзэгч олны сэтгэлийг хөдөлгөсөн нь мэдээж.

Энэхүү нэвтрүүлгийг үзсэн хүн бүр хичнээн их уйлж, сэтгэл шимширч байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “өршөөлийн хууль”-д хамруулах хүсэлтийг гаргасаар байгаа юм. Өдгөө 59 настай Л.Бямбасүрэн 18 жилийн хорих ял сонсож 11 жилийг торны цаана өнгөрүүлжээ. Түүний хорих ялын хугцаа дуусахад 7 гаруй жилийн хугацаа үлдсэн нь үзэгч түмний сэтгэлийг өвтгөсөн юм. Эдлэх ёстой ял шийтгэлийнхээ ихэнх хугацааг авсан Л.Бябасүрэн эмэгтэйд төр “төмөр нүүр” гаргахгүй гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү нэвтрүүлгийн үзсэн хэн бүхний нууцхан бодолд амьдралдаа ганцхан удаа алдсан Л.Бямбасүрэн эмэгтэйг суллагдаасай гэсэн хүсэл төрсөн нь нууц биш байх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч энэхүү нэвтрүүлгийг үзээд өршөөлдөө багтааж Л.Бямбасүрэнгийн үлдсэн амьдралыг гэр бүл үр хүүхэдтэй нь хамт байлгах хүсэл төрөх байх хэмээн бодном.

Ямартай ч эгэл жирийн энэ сайхан гэр бүлд нийт Монгол түмнийхээ өмнөөс аз жаргал, урт удаан сайхан амьдралыг хүсэж байна.

“Е-ТВ” телевизээс бэлтгэсэн “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлгийг доорхи бичлэгээс хүлээн авч үзнэ үү…

Эх сурвалж: Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.