Эх сурвалж http://www.info.mn
Төмөр замын дагуух хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил дууссан байна. Энэ автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй энэ зам нь хотыг зүүнээс баруун тийш холбож байгаа юм. Замыг нээснээр нарны замд хөдөлгөөний ачаалал өгөхгүйгээр нэвтрэх боломжтой болох аж. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд15 метрийн өргөн, дөрвөн эгнээ урсгалтай юм байна.