Comment.mn

Энэ сарын 16-нд “Зул сарын аялгуу” жазз, поп опера тоглолт болно

Энэ сарын 16-нд “ЗУЛ САРЫН АЯЛГУУ” жазз, поп опера тоглолт болно. Энэхүү тоглолтыг ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга олон жил бодож явсны эцэст ийнхүү мөрөөдлөө биелүүлж тайзнаа амилуулах гэж байна.

“ЗУЛ САРЫН АЯЛГУУ” тоглолт хоёр хэсгээс бүрдэнэ. Тоглолтын 1-р хэсэг ПОП ОПЕРА АНИР поп оркестртой дэлхийн болон сонгодог поп опера дуунуудаа дуулж эгшиглүүлнэ.

Тоглолтын 2-р хэсэг ЖАЗЗ ОПЕРА 50-н жилийн түүхтэй МУ-ын филармонийн Баянмонгол жазз оркестртой хамт жазз опера-ын гайхамшгийг тус тоглолтыг зорин ирсэн үзэгч, фэнүүддээ зориулахаар бэлтгэжээ.

Монголын анхны жазз, поп опера тоглолтод, Анир поп оркестр, Удирдаач Б.АЛТАНХУЯГ МУУГЗ, Баянмонгол жазз оркестр, Удирдаач С.САРУУЛ-ОД, Дуучин Э.АНХБАЯР МУГЖ, Дуучин Д. ДҮЙНХЭРЖАВ, Дуучин НААГИЙ, Дуучин Б.БАЯРЦЭЦЭГ, Концертмейстр, төгөлдөр хуурч, Э.НАМУУН, Концертмейстр, төгөлдөр хуурч, Ү.УРТНАСАН нар оролцоно. 

Тоглолтод 19:00 цагаас Соёлын төв өргөөний концертын танхимд болох бөгөөд тасалбарыг СТӨ-ний касс болон Ticket.mn-с захиалах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 80821656 дугаараас авахаас гадна МУГЖ Ө.Уянгагийн албан ёсны цахим хуудаснаас аваарай. Uyanga U. Opera Singer

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.