Comment.mn

Sweetymotion хамтлаг шинэ клипээ цацлаа

Sweetymotion хамтлаг УГЗ, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтарсан “ШИНЭ ЖИЛИЙН ДУУ” хэмээх уран бүтээлийнхээ шинэ клипийг цацлаа. 

Сүүлийн таван жил гаруй тайзнаа гараагүй байсан тэд Mongolia Entertainment бүжигчидтэй хамт шинэхэн клипэндээ тоглож фэнүүддээ гэнэтийн бэлэг барилаа. Шинэ клипийг нь үзсэн үзэгчид нь “Хүүхэд насны дурсамжаараа аялаад маш сайхан байна” хэмээгээд дараагийн шинэ уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээж буйгаа уламжлаад авна лээ.

“Шинэ жилийн дуу”-ны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг хөгжмийн зохиолч, УГЗ Б.Чинбат зохиосон бөгөөд MCS property 30 жилийн ой, Emotion, Чинбаа and On & Off production хамтран бүтээжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.