Comment.mn

Дохио!!! цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөө шөнө буюу 6-7-нд шилжих шөнө Баян-Өлгийн нутаг, маргааш буюу 7-нд Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Мөн 7-нд Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.