Comment.mn

Хотын дарга 1000 хүүхэдтэй шинэ жилийн баяраа тэмдэглэлээ

Хотын дарга 1000 хүүхэдтэй шинэ жилийн баяраа тэмдэглэлээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдэд зориулан анх удаа “Харшийн сүлд модны наадам”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн төвд 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “ Бага байхад шинэ жилийн ийм гоё тоглолт үзэх боломж олдодгүй байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулан хүүхдүүд та бүхнийгээ харшийн сүлд модны наадамд оролцуулж байгаадаа баяртай байна. Шинэ жилийн баярт хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ шинэ оны мэнд хүргэе. Энэхүү үйл ажиллагааг ирэх жилээс уламжлал болгон зохион байгуулна” гэлээ.

Хүүхдүүд баг болон хуваагдан 8 өртөөгөөр аялаж, нэг өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө. Тэд оновчтой цохилт, олс таталт, хөгжилтэй бухиа, монгол тоолол, өнгөт бөмбөг, мийнтэй талбай, сантагийн гэр болон  удирдлагатай бөмбөг өртөөнүүдээр баг багаараа ээлжлэн 15 минутын хугацаатайгаар аяласан. Мөн  Бяцхан хүүхдүүдэд нийслэлийн Засаг дарга гарын бэлгээ гардуулж, Монголын Хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллеж болон найман аймгийн авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд буюу нийт шилдэг 100 гаруй хүүхдүүд оролцсон урлагийн тоглолтоо толилууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.