Энд залж байгаа хөрөг нь доктор С.Чулууны ОХУ-ын Санкт-Петербург хотын гэрэл зураг, кино, дуу дүрсний архиваас шинээр хуулбарлан авч ирсэн Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнгийн Оросын эзэнт улсад айлчилж, эзэн хаантай уулзах үедээ авхуулсан төрийн ёслолын хувцас бүхий ховорхон зураг юм. Энэ зураг анх удаагаа хэвлэн нийтлэгдэж байгаагаараа онцлогтой юм.
Энэхүү Монгол Улсын Дээд Хурлын дарга, Сайн ноён хан, Ерөнхий сайд Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд залах ёслолын ажиллагаа Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгийн санаачилгаар хийгдсэн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж http://www.info.mn