Comment.mn

“М-Ойл”-ын М.Пунсалмаа нөхрийнхөө хамт гадны хөрөнгө оруулалттай компанид 31 сая ам.долларын хохирол учруулсан уу

Өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуулиар АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн, хэдхэн сарын өмнө АЭХ-ны тэргүүний сонгуульд өрсөлдөж, мөн ирэх сонгуулиар АН-аасаа өрсөлдөхөөр тойргоо тойглож буй “М-Ойл” компанийн Гүйцэтгэх захирал М.Пунсалмаа болон түүний нөхөр Р.Батбаяр нар гадны хөрөнгө оруулагчийг залилж, 31 сая ам.долларын хохирол учруулсан гэх хэргийн талаарх мэдээллийг уншигч танд хүргэж байна.

Тодруулбал, 2016-2019 онд “Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 137.5 км хатуу хучилттай авто замын барилгын төсөл”-ийн хөрөнгө оруулагчаар “Хос мөнгөн зам” ХХК, гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” ХХК ажиллахаар тохиролцож гэрээ байгуулжээ.  

Энэ бүх хугацаанд “Шинжиан Шинфа” ХХК өөрийн хөрөнгөөр ажлаа явуулсаар байсан бөгөөд “Хос мөнгөн зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гурван ч удаа солигдож, эцэст нь “М-Ойл” компанийн захирал Р.Батбаяр нь 71 хувийн хувьцаа эзэмшигч болсон түүхтэй аж. Энэ цагаас эхлэн Р.Батбаяр гэгч нь луу унжиж, дөрөвдэх удаа “Шинжиан Шинфа” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа “Нийт зардлаас хоёр сая ам.долларыг хасахгүй бол, танайх хэдэн төгрөг гаргасан эсэхээс үл хамааран хөөж явуулна, өмнө хугацаанд оруулсан мөнгийг чинь өгөхгүй” гэх мэтээр дарамталсаар 63 сая ам.долларыг замын төсөлд оруулахаар гэрээ байгуулан тохирчээ. Гэсэн ч Р.Батбаяр нь “Удахгүй мөнгийг чинь өгнө, ажлаа гүйцээгээд явж бай” гэх мэтээр аргацаасаар, ажлыг нь 100 хувь дуусгуулж, Улсын комисст 2019 онд хүлээлгэж өгсөн байна. Энэ хүртэл гүйцэтгэгч  компани хөрөнгө оруулагч компаниасаа нэг ч төгрөг олж авч чадахгүй, өөрийн хөрөнгөөр бүх замаа барьж дуусчээ. Хамгийн сонирхолтой нь уг замын төслийг улсын коммисст хүлээн авсны дараа Р.Батбаяр гэгч нь Сангийн яамнаас удаа дараа буюу

-2020 онд 130 тэрбум

-2021 онд 45 тэрбум

-2022 онд 62 тэрбумыг тус, тус компанийн данс руугаа шилжүүлэн авсан атлаа эндээсээ ердөө 20 тэрбумыг л “Шинжиан Шинфа” компанийн өрийг барагдуулах гэрээнийхээ дагуу шилжүүлж, үлдсэнийг нь харин хувьдаа завшжээ. Хоёр компани 2021 оны зургадугаар сард “Өр барагдуулах гэрээ” гэгчийг байгуулж, арайхийн төсөлд гаргасан 63 сая ам.долларынхаа талыг олж авсан ч өнөөдрийг хүртэл шатахуун, түлш, зам барих бусад бараа материалд зарцуулсан 32 сая ам.доллароо авч чадахгүй хохирч буй аж.

Тиймээс Р.Батбаяр болон Ардчиллын галтай цогтой тэмцэгч, шударга үнэний туйл хэмээн өөрийгөө дөвийлгөгч М.Пунсалмаа нарыг гадны хөрөнгө оруулагчийг залилсан, дарамталсан гэх хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад байгаа аж. Р.Батбаяр нь Сангийн яамнаас төлбөрөө бүрэн гаргуулж чадсан ч гадны хөрөнгө оруулагчийг өнөө хэр хохироогоод зогсохгүй, гүйцэтгэгч талыг дарамталж төслийн нийт санхүүжилт 63 сая ам.доллар хэмээн гарын үсэг зуруулсан атлаа төрөөс 86 сая ам.доллар болсон хэмээн нийт өртгийг нэхэмжилж, 22 сая ам.долларын зөрүүг менежментийн зардал нэрийдлээр ашиг болгон авсан байж болзошгүй нөхцөл байдал ч тогтоогдоод байгаа гэх. Үүнээс гадна Сангийн яамнаас шилжүүлэн авсан мөнгөнөөсөө 72 тэрбумыг нефтийн нэр бүхий дөрвөн компани руу шатахууны зардал мэтээр шилжүүлсэн ч эдгээр компаниуд тус төсөлд огт хамааралгүй байсан гэх баримтыг ч “Шинжиан Шинфа” ХХК-ийн зүгээс гаргаж тавин, цагдаагийн байгууллагад ханджээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.