Маргааш буюу арваннэгдүгээр сарын 24-ны өдөр “Нотариатын мэдэгдэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болох нь” сэдэвт хэлэлцүүлэг 13:30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулагдана.
Уг хэлэлцүүлэг нь Монголын Хуульчдын холбооны 10 жилийн ойд зориулан хэрэгжүүлж буй цуврал арга хэмжээний хүрээнд болж буйгаараа онцлог юм. Энэхүү хэлэлцүүлгийг Нотариатчдын хөгжлийг дэмжих хорооноос санаачлан Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Өмгөөллийн Легал полиси ХХК-тай хамтран зохион байгуулж байна.
Хуульч та бүхнийг хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.