Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж энэ мөчид өндөрлөж байна. Барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Увснуур” дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат хоёрдахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авч, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Ноёд” группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ.
Дөрөвдэх удаагаа болсон энэхүү барилдаанд чансаагаараа тэргүүлсэн өндөр чансаатай улс аймгийн алдар цолтой шилдгийн шилдэг 128 хүчтэн зодоглон барилдав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, төрийн дуулал эгшиглэснээр барилдаан эхлэв. Барилдааныг Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа.
Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглов.
Хоёрын даваа дууссаны дараа хоёр давсан 32 бөхтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурсгалын зураг татуулдаг уламжлалтай байдаг. Энэ уламжлалынхаа дагуу Монгол бөхийн өргөөний голд зургаа татуулав.
Өнөөдрийн барилдааны зүүн талын тэргүүн магнай Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбатын цолыг улсын цоллооч засуул Б.Батболд, баруун талын тэргүүн магнай Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Аврагч спорт хороо, Таванхан дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаярын цолыг манлай засуул Д.Цогзол нар дуудсанаар гурвын даваа эхлэв.
Гурвын даваа
1. С.Мөнхбат у.ав – Л.Нямбаяр а.а
2.Г.Эрхэмбаяр у.ав – Д.Амаржаргал а.а
3. Н.Батсуурь у.а – Д.Цогзолдорж у.н
4. Д.Азжаргал у.а – Д.Амарсайхан а.а
5. П.Бүрэнтөгс у.а – Н.Ганзориг а.а
6. Б.Гончигдамба у.г – М.Эрдэнэбат у.н
7 . Д.Баасандорж у.з – Ч.Ганзориг а.а
8. М.Өсөхбаяр у.з – О.Хангай а.а
9. Б.Соронзонболд у.з – А.Отгонбаатар а.а
10. Ө.Бат-Орших у.х – Н.Жаргалбаяр а.х.а
11. Т.Өсөх-Ирээдүй у.х – Н.Эрдэнэчулуун а.а
12. Ц.Содномдорж у.х – Б.Эрдэнэхүү а.а
13. Б.Пүрэвсайхан у.х – Бо.Батжаргал а.а
14. Э.Оюунболд у.х – Ц.Одбаяр у.н
15. Н.Батзаяа у.н – Л.Цэрэнтогтох у.н
16. Б.Сангисүрэн у.н – Л.Лха-Очир у.н тунав
Дөрвийн даваа
1. С.Мөнхбат у.ав – Б.Эрдэнэхүү а.а
2. Г.Эрхэмбаяр у.ав – А.Отгонбаатар а.а
3. Н.Батсуурь у.а – Л.Лха-Очир у.н
4. Д.Азжаргал у.а – Н.Батзаяа у.н
5. П.Бүрэнтөгс у.а – Э.Оюунболд у.х
6. Б.Гончигдамба у.г – Б.Пүрэвсайхан у.х
7. Д.Баасандорж у.з – Т.Өсөх-Ирээдүй у.х
8. М.Өсөхбаяр у.з – Ө.Бат-Орших у.х
Тавын даваа
1. С.Мөнхбат у.ав – Д.Азжаргал у.а
2. Г.Эрхэмбаяр у.ав – Ө.Бат-Орших у.х
3. Н.Батсуурь у.а – Т.Өсөх-Ирээдүй у.х
4. Б.Гончигдамба у.г – Э.Оюунболд у.х тунав
Зургаагийн даваа
1. С.Мөнхбат у.ав – Б.Гончигдамба у.г
2. Г.Эрхэмбаяр у.ав – Т.Өсөх-Ирээдүй у.х тунав.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Аврагч спорт хороо, Таванхан дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, Хөтлийн цемент шохой компаний бөх улсын гарьд Б.Гончигдамба нар их шөвгийн дөрөвт шалгарлаа.
Долоогийн даваа
1. С.Мөнхбат у.ав – Т.Өсөх-Ирээдүй у.х
түрүүлэв үзүүрлэв
Ийнхүү Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх үндэсний бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Увснуур” дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат хоёрдахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авч, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Ноёд” группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ.