Comment.mn

Т.Ариунаа шинэ жилээр дуугаараа бэлэг барив

ariunaМонголын рок попын ертөнцөд өөрийн хувь нэмэрийг оруулж яваа гал цогтой дуучин МУГЖ Т.Ариунаа сүүлийн үед гундуухан байгаа. Учир нь өөрийн компаниа бусдад залилуулсан хэмээн мэгдэж байсан түүний нөхөр “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржид болон холбогдох  зургаан хүнд  залилангийн гэх хэргийн шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болж өнгөрсөн. Уг  шүүх хурлаар Г.Буяндоржид 2 жил 3 сарын хорих ял оноосон. Хэдийгээр шүүхээс ял сонссон ч нөхрийгөө буруутай зүйл хийгээгүй гэдэгт итгэж байгаа тухайгаа ярьж байсан. Хүмүүнлэгийн үйлст гар татдаггүй дуучин бүсгүй өгөрсөн амралтын өдөр Хоёрдугаар амаржих газрын шинэ жилийн арга хэмжээнд уригдан очиж уран бүтээлийн ая дуугаа өргөжээ. Гэхдээ тэрээр хөлс мөнгө аваагүй бөгөөд олон хүүхэд өлгийдөж авч, олон айл гэрт баяр баясал нэмж яваа эмнэлгийн эмч, ажилтнуудад талархдагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.