Олон улсын шинэ технологиудыг тасралтгүй нэвтрүүлж буй Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” компани хүний нөөцийг чадавхжуулах, улмаар Монгол Улсын өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулахыг бүхий л бодлогоороо дамжуулан анхаарч байна. Энэ талаар компанийн менежмент хариуцсан дэд захирал Э.Бадамхандтай ярилцлаа.
–Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” компани сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа тасралтгүй тэлж байна. Үйлдвэрлэл, үйл ажиллагааны өсөлтийг хангахдаа хүний нөөцийн хувьд ямар бодлого баримталж байна вэ?
-“Грийн Групп” компани өдгөө 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд бид хүнсний үйлдвэрлэл, худалдаанаас үйл ажиллагаагаа тэлж, барилга бүтээн байгуулалт, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлд нийт 13 охин компанитай, 1000 гаруй ажилтантайгаар ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ БҮТЭЭН ажиллаж байна.
Үйлдвэрлэл, үйл ажиллагаа тэлэх хэрээр бид хүний нөөцийн хувьд оновчтой бодлого хэрэгжүүлэхэд анхаарч буй. Тэр ч утгаараа бүтээмжид суурилсан цалингийн бодлогыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
-Групп компанийн хэмжээнд бүтээмжид суурилсан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж буй. Энэ талаар тодруулна уу.
-Аливаа компани төдийгүй улс орны хөгжил ИННОВАЦ, БҮТЭЭМЖТЭЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ БАЙДАГ. Дэлхий дахинд хөгжлөөрөө тэргүүлж буй улс орнууд БҮТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ замаар хөгжлийн оргилд хүрсэн байна. Жишээлбэл, байгалийн баялаггүй Сингапурын хувьд өнөөдөр Улсын Бодлогоороо Бүтээмжид суурилсан цалингийн системд шилжсэнээр дэлхийд ДНБ-ээрээ тэргүүлж, Азийн бар улс болж хөгжөөд байна.
-Дэлхийн улс орнуудын хөгжлийн бодлого, тив, үндэстэн дамнасан томоохон корпорацуудын хөгжлийн жишигт тулгуурлан “Грийн Групп” бүтээмжид суурилсан тэлэлтийг сүүлийн таван жилийн хугацаанд эрчимтэй хийлээ. Өөрөөр хэлбэл, бүтээмжээр ажиллах боломжтой ажлын байруудыг бүтээмжид суурилсан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлж байгаа нь хүний нөөцийн хувьд ажилтнуудад илүү эергээр нөлөөлж буй. Бүтээмжид суурилсан тогтолцоонд шилжсэнээр ажилтнуудын нэг сарын цалингийн хэмжээ 10 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛ ӨССӨН.
Тийм ч учраас бүтээмжийг сайжруулах нь нэг талаас тухайн компанийг хөгжүүлэх, үйл ажиллагааг тэлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах төдийгүй нөгөө талаас, ажилтнуудыг чадавхжуулах, улмаар амьдралын чанарыг сайжруулах давуу талтай юм. Макро түвшинд авч үзвэл, эх орондоо ч гэсэн Өмнөд Солонгостой ижил цалин хөлсийг авах бололцоог бүрдүүлснээр хөдөлмөрийн насны хүн амын гадагш чиглэх урсгалыг саармагжуулах бололцоог бүрдүүлж байна.
Товчхондоо, бүтээмжээр цалинжиж байгаа үед хүмүүс сэтгэл ханамжтай байдаг. Улмаар хувь хүн, айл өрхийн түвшинд төдийгүй аж ахуйн нэгж, улс орны эдийн засгийн макро түвшинд ч үр өгөөжтэй нь батлагдсан байдаг.
-“Грийн Групп” хүний нөөцийн хувьд харьцангуй шинэлэг арга барилыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Энэ бодлогын хүрээнд компанийн хэмжээнд өөр бусад ямар санаачилгуудыг нэвтрүүлсэн бэ?
-Өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод цалин 550 мянган төгрөгөөр хэмжигдэж буй бол “ГРИЙН ГРУПП”-ИЙН БАТАЛГААЖИХ СУУРЬ ЦАЛИН 1.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА.
Түүнчлэн ажилчдынхаа амьдралын чанарыг сайжруулах зорилгоор, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд АЖИЛЧДЫН ОРОН СУУЦ БАЙГУУЛАХААР ЗУРАГ ТӨСЛӨӨ ГАРГААД БАЙНА. Эдгээр бодлогыг хэрэгжүүлснээр “Грийн Групп” монголчуудаа гэр бүлээ орхин харь оронд хөдөлмөр эрхлэх шаардлагагүй, Солонгос авдаг цалинг “Грийн Групп”-т авах боломжийг бий болгож буй юм.
-“Грийн Групп” компани “Грийн Прайд” хөтөлбөрөөрөө дотоодын хөдөлмөрийн зах зээлд танигдсан байдаг. Энэ жил “Грийн Прайд” хөтөлбөрийн хөрөнгө оруулалт хэрхэн өссөн бэ?
-“Грийн Групп” компаниас стратеги бодлогоор хэрэгжүүлдэг хүний нөөцийн томоохон хөтөлбөрүүдийн нэг нь “Грийн Прайд”. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Грийн Прайд” хөтөлбөрөөр дамжуулан ажилтнууддаа шагнал, урамшуулал хэлбэрээр олгосон байдаг. Жилд дунджаар хоёр тэрбум төгрөгийн төсвийг баталж, энэ хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Мөн л адил БҮТЭЭМЖИД СУУРИЛАН УРАМШУУЛДАГ ЗАРЧИМТАЙ. “Грийн Прайд” хөтөлбөрийн хүрээнд жишээ нь өнгөрсөн жил л гэхэд нэг ажилтанд 100 сая төгрөг, зургаан ажилтанд 30 сая төгрөг, мөн нийт 100 гаруй ажилтанд 1-6 сая төгрөгийн урамшуулал олгосон.
НИЙТ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НЭГ ӨДӨРТ АЖИЛТНУУДДАА УРАМШУУЛАЛ БОЛГОН ӨГСӨН. Энэ жил мөн манлайлагч ажилтнуудаа хоёр тэрбум төгрөгөөр урамшуулна.
Ерөөс залуу, эрч хүчтэй хамт олон, өндөр бүтээмж, карьерын хувьд өсөх боломж хэмээх үгсээр “Грийн Групп”-ийн хүний нөөцийн бодлогыг тодорхойлж болно. Манайд ажиллаж буй ихэнх залуус их сургуулиа дөнгөж төгсөөд, компанидаа ажил, амьдралынхаа гарааг эхлүүлсэн залуус байдаг.
Товчоор хэлбэл, залуу хүний хийж бүтээе гэсэн эрмэлзэл дээр компани маань хөгжиж байна гэж хэлэхэд буруудахгүй байх. Залуусын өөрийгөө сорих эрмэлзэл дээр нь аливааг санаачлах, хийж, бүтээх бүхий л боломжийг нь бүрэн нээж, чөлөөтэй олгож өгснөөрөө компани маань маш хурдтай хөгжиж байна.
Дөнгөж сургууль төгсөөд дипломоо бариад ирсэн залууст өөрийгөө сорих, түүхээ бүтээх боломжийг нь бүрдүүлж, салбартаа хийж бүтээх, тодрон гарах хүсэл эрмэлзлийг нь дэмжиж, “Та юу хиймээр байна, түүнийгээ хий. Бид ард нь дэмжье” гэсэн бодлого, тогтолцоог компанийн зүгээс бүрдүүлж өгсөн нь ажилтнууд маань өндөр бүтээмжтэй, эрч хүчтэй ажиллах ундарга нь болж өгдөг.
“Грийн Групп” сүүлийн жилүүдэд бизнесийн цар хүрээгээ тэлж байгаатай холбогдуулан ЖИЛД ДУНДЖААР 150-200 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛГОЖ БАЙНА.
Энэ жилийн тухайд л гэхэд экспортын чиг баримжаат, олон улсын хамгийн сүүлийн үеийн инновац бүхий шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлж буй учраас бид та бүхнийг шинэ ажлын байрандаа урьж байна, бидэнтэй хамт хөгжөөрэй хэмээн уриалж байна. Дэлхийд өрсөлдөх үндэсний брэндийг хамтдаа бүтээе. Баярлалаа.
ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧ “ГРИЙН ГРУПП”