Comment.mn

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь “Монголын анхны олон улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн эмнэлэг” боллоо

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгчидэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж, Олон улсын эмнэлгүүдийн стандартын дагуу үйл ажиллагаагаа жил бүр сайжруулж, баг хамт олноороо хичээнгүйлэн ажилласаны үр дүнд БНКУ-д төвтэй ACQH байгууллагын Олон улсын магадлан итгэмжлэлийг авлаа.

ACQH байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн бүрт үзүүлэхээс гадна ажилчдын аюулгүй байдлыг гол зорилгоо болгон ажилладаг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжилдэг дэлхийн тэргүүлэгч Олон улсын байгууллагуудын нэг юм.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-“Алсын хараа-2050”, Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2021-2024 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний зорилтуудад уг стандартыг хэрэгжүүлэхээр тус тус тусган хэрэгжүүлсэн юм.

Тус эмнэлэг нь 2019 оноос Олон улсын магадлан итгэмжлэлийн стандартын шаардлага хангах судалгаа хийж, үе шаттайгаар бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд 2021 оноос ACQH байгууллагатай хамтран 460 шалгуур үзүүлэлтийг 92,5 хувийн үнэлгээг биелүүлэн эмнэлгийнхээ түүхт 90 жилийнхээ ойн босгон дээр Олон улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн анхны эмнэлэг болж, тусламж үйлчилгээний чанарын соёлыг хөгжүүлэгч байгууллага боллоо.

Цаашид уг стандартын дагуу Олон улсын магадлан итгэмжлэлийн төв нь тус эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах бүлэг стандартуудаар жил бүр явцыг үнэлж, зөвлөмж өгч ажиллах юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.