Нийслэлийн засаг даргын тамгийн газраас Чингисийн төв талбайд энэ сарын 31-нд “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан төв талбайн баруун зүүн талын замыг оройн 20.00 цагаас 01.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлах болсон байна.
Мөн тээврийн хэрэгслийн зогсоол хомс байдаг учраас ойролцоох байрладаг төлбөртөй зогсоолууд /Спортын төв ордны зогсоол, Улаанбаатар зочид буудлын зогсоол, Драмын театр, Хангарьд ордны баруун талын зогсоол гэх мэт/ үнэ төлбөргүй ашиглахаар болсон байна.
Шуурхай.мн