“Хүүхдийн мөнгө үргэлжлүүлэн олгоно” гэх МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр барьчихаад “Намайг сонгоод өгөөч” хэмээн гуйж гувшиж явсан Ц.Даваасүрэн гэнэт төрөл арилжив. Популист улстөрчдийн жигүүрийг тэргүүлэгч гишүүний хувьд ийнхүү иргэдийн, тэр тусмаа хүүхдийн мөнгөний эсрэг дуугарахаар хэн ч гайхна. Ард түмэндээ, тэр тусмаа хөвсгөлчүүдэд жигтэйхэн “хайртай” гишүүн ийнхүү хоёр нүүр гаргахаар гайхахаас ч яахав.
Тэрээр өнгөрөгч долоо хоногт хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан талаар ээлжилт поп мэдэгдэлээ хийж, Сангийн сайд 900 тэрбумаар гурван удаа зээл авсан.Ийм байж болох уу? Энэ шалгалтын энэ улсаас эхлэх ёстой гэх мэтээр шударга дүрийг гаргах болсон нь цаанаа учиртай нэг тоглолт хийхээр зэхэж буй гэмээр.
Түүний хувьд энэ яриад байгаа асуудлынхаа бодлогын коммист буюу Бондын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүн. Бондын эх үүсвэр гарч буй зээл зөвлөлийн шийдвэрээр олгож байсныг сайн мэддэг учир өөрийн биеэр ажиллаж байсан хүний хувьд энэ 900 тэрбум нь хэн ч итгэхээргүй худал баримт гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх байлтай.
Энэ талаар ч Сангийн сайд Б.Жавхлан маш тодорхой тайлбар өгсөн бөгөөд тэрбээр хэлэхэдээ, 900 тэрбум төгрөгийн зээл авсан гээд “Жэт финанс” байгууллагатай бас холбож ярьж байна. Жаахан баримжаатай дайруулах хэрэгтэй. Өөрөө санхүүгийн мэргэжилтэй хүн эрх биш энэ дүнгээ ойлгож байгаа байх гэж бодож байна. “Бичил санхүүгийн хөгжлийн сан” нь төслийн бүтэц, Монголбанкны эх үүсвэр огт биш. Тухайн үед эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум орчим төгрөг байж. Нийт эргэлтийн хөрөнгө нь ийм байгууллагаас яаж 900 тэрбум төгрөгийн зээл гарах вэ?
Гурван удаа ийм дүнгээр зээл авсан гэхээр 2.7 их наяд төгрөг болох нь. Нэг зээлдэгчид 500 сая хүртэлх төгрөг зээлдэг байж. “Жэт финанс”-д манай дүү оролцоотой байсан нь үнэн. 2020 оны сонгуулийн өмнөхөн би дүүдээ “Ах нь улс төрд явж байгаа учраас ийм байдлаар бизнес хийгээд дэмий” гэсэн шаардлага тавиад болиулсан. Зээлийн түүх нь бол 2012, 2014 онд тус бүр 260 сая, 2015 онд 400 сая төгрөгийн зээл аваад тухайн үед нь ямар нэгэн зөрчилгүйгээр төлсөн байгаа юм.
Хамгийн сүүлийнхийг нь 2018 онд төлөөд дуусгасан зээлийн түүхтэй юм билээ. Яагаад 900 тэрбум төгрөгийн зээл авсан гэх дүн гаргаж ирснийг гайхаж байна хэмээсэн юм.
900 тэрбум гэх мөнгө яагаад ч тухайн сангаас гарах боломжгүй гэдгийг мэдсээр байж энэ мэтээр Даваасүрэн гишүүний ээлжит ПОПРОЛТ дэлгэцийн өмнө нэлээд явав.
Зарим нэг нь түүний энэ попролт учир утга нь түүнийг Дарханы арьс ширний үйлдвэрийн цогцолбортой холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн бололтой гэдгээс үүдэлтэй гэж хардаж байгаа юм. Мөн Дорнод аймгийн эрчим хүчний шинэ эх үүсвэр дээр ч өөрийнхөө хамаарал бүхий компаниудыг туслан гүйцэтгэгчээр оруулсан тухай асуудал ч үүсч байна.
Тэрбээр үе үехэн ингэж попрох дуртай бөгөөд жил гаруй өмнө мөн л гэнэт шударга эрийн дүрд хувирч хүүхдийн мөнгөний асуудлаар попроод авсан.
Хүүхдийн мөнгө төсөв дээр ихээхэн дарамт үүсгэж байна. Хүүхдийн мөнгө хэрэглээ, импортын бараа болдог. 1.9 их наяд төгрөгөөр 320 сум тус бүр таван үйлдвэр барих мөнгө. Энд баас болж үлдэж, Эрээнд экспорт болж очиж байна. Сумын өрх бүр унадаг дугуйтай байна. Энэ бол валютын нөөцөд нөлөөлж байгаа. Монголбанк үүнд анхааралтай хандаж хэлэхгүй бол улстөржөөд байна. 100 мянган төгрөгийг ирэх оны зургаадугаар сар хүртэл олгоно гэж байна. Энэ чинь зүгээр импортын хэрэглээ болоод байна. Ажлын байр хангагдаж хүн ам орлоготой болно. Жилийн дотор ийм олон үйлдвэрийг зүгээр идэж байна” хэмээж байсан билээ.
Энэ мэтээр тэрбээр шударга гишүүний дүр бүрдүүлж дараагийн сонгуульдаа бэлтгэхийн тулд бусдыгаа гүтгэн попорч байна уу даа гэмээр.